Назарын Үндсэн Баримтлал : Бидний Тухай – Бидний Итгэл

ҮНДСЭН БАРИМТЛАЛ

Шинэ үеийн сүнслэг удирдагчид ба өсөн нэмэгдэж буй итгэлийн ахан дүүстээ зориулан гаргаж буй чуулганы сургаалын үндсэн ойлголтууд, түүх, теологи, үйлчлэл, санхүүжилт ба эдгээрийн хоорондын харилцан хамаарлын талаарх ном, хэвлэлүүд маань аль болох товч, энгийн хэлбэрээр бичигдсэн, ойлгоход хялбар хэллэгтэй байх шаардлагатай.

Назарын Чуулган яагаад Уэсли-Армины уламжлалын дагуу дэлхийн хэмжээнд Ариун байдлын ба Агуу Захирамжийн хөдөлгөөн болон хөгжсөөр өнөөг хүртэл оршин байгаад Назарын Үндсэн Баримтлал хариу өгөх болно.

Назарын Үндсэн Баримтлал нь сүм яагаад сүнслэг ариун байдлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө байдаг, яагаад Христийн дагалдагчдыг үндэсний хэмжээнд бэлтгэн үйлчлэх зорилготой байдаг талаар сүм, нийгмийн удирдагчдад илүү сайн ойлголт өгнө.

Назарын Үндсэн Баримтлалыг цахим хуудаснаас унших боломжтой. www.nazarene.org дахь Ерөнхий Удирдлагын Зөвлөлийн хуудас руу орох эсвэл https://nazarene.org/nazarene-essentials дээр шууд дарж орж болно. Мөн энэхүү сайтаас Назарын Үндсэн Баримтлал-аас гадна өөр эх сурвалжуудыг бусад хэл дээр авах боломжтой.

Та Назарын Үндсэн Баримтлалыг уншин танилцах явцдаа Назарын чуулганы талаар илүү ихийг мэдэхээс гадна Есүс Христийн Сайнмэдээг дуулгавартайгаар тараах чуулганы хүсэл тэмүүллийн талаар тодорхой ойлголттой болох болно.

Тэмдэглэл: Назарын Үндсэн Баримтлал бол нэмэлт баримт бөгөөд www.nazarene.org дахь Назарын Чуулганы Бодлого-ыг орлуулах баримт биш .

(English: Nazarene Essentials))

Tabs